"Кавалерс" найм дараалсан ялалтаа авлаа
NBA-гийн 69 дэх улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр талбайд найман тоглолт болсноос хамгийн эхний тоглолт "Клевлэнд Кавалерс" талбай дээрээ дорнод бүсийн тэргүүн баг "Торонто Репторс" багтай тулсан.
Мэдээллийн алба

Тус тоглолтод багийн супер од Леброн Жеймс 35 оноо, үүнээс зургаан оноог нь сүүлийн хоёр минутад авч баг нь 101-105 харьцаагаар найм дараалсан ялалтаа авлаа. "Торонточууд" цаг дуусахад 48 секунд дутуу байхад 102-99 харьцаагаар тэргүүлж байсан ч "Леброн" тоглолтын хувь заяаг хүссэнээрээ өөрчилж багаа ялалтад хүргэлээ.
Энэ тоглолтод Леброн Жеймс 35 оноо, сэлгээнээс Уэйтерс 18 оноо, Кевин Лов 17 оноо, 9 самбар авсан бол эсрэг багаас Терренс Росс 18 оноо, Валанцинас 18 оноо, 15 самбараас бөмбөг авч, Кайл Ловри 16 оноо, 14 оновчтой дамжуулалтаар тус тус тэргүүлжээ.
Тоглолтын тойм