Казак хэл сонирхогчдын номын сан нээгдлээ
Энэхүү номын өрөөнд дээрх улсын соёл, уран зохиол, урлагтай холбоотой 800 гаруй ном байгаа бөгөөд Бүгд найрамдах Казакстан Улсаас Mонгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.И.Кобландин бэлэглэсэн байна.
Мэдээллийн алба

Үндэсний номын сан казак уншигчдадаа болон казак хэл сонирхогчдод зориулсан номын булантай боллоо.
Энэхүү номын өрөөнд соёл, уран зохиол, урлагтай холбоотой 800 гаруй ном байгаа бөгөөд Бүгд найрамдах Казакстан Улсаас Mонгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.И.Кобландин бэлэглэсэн байна.
Сонирхуулахад, эдгээр номонд Бүгд найрамдах Казакстан Улсын Ерөнхийлөгчийн номын сангаас тусгайлан авч ирсэн Ерөнхийлөгч Н.Назарбаевын дэлхийд танигдсан бүтээлүүд ч багтжээ.


















