Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Казах күрес"-т багаараа нэгт орлоо

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Казахстаны Жамбыл мужийн төв Тараз хотод Казахын домогт бөх Балуан Шолакын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан Казах күресийн (казак бөх) олон улсын “Евразия Барысы” тэмцээн амжилттай болж өндөрлөв.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Казах күрес"-т багаараа нэгт орлоо
"Казах күрес"-т багаараа нэгт орлоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Казахстаны Жамбыл мужийн төв Тараз хотод Казахын домогт бөх Балуан Шолакын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан Казах күресийн (казак бөх) олон улсын “Евразия Барысы” тэмцээн амжилттай болж өндөрлөв. Хоёр дахь жилдээ зохиогдож буй тэмцээнд энэ жил Европ болон Азийн шилдэг 12 баг өрсөлдсөн юм. Өнгөрсөн жилийн тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан Монголын баг энэ онд амжилтаа ахиулж “Евразия барыс”-ын түрүү багаар тодорч, 50 мянган ам.долларын шагнал хүртэв.

Улсын харцага О.Бахыт дасгалжуулагчтай манай багийн бүрэлдэхүүнд Г.Хэрлэн, Х.Цагаанбаатар, М.Дагвадорж, Х.Цогтгэрэл, Б.Сугаржаргал нар барилдсан байна. Манай бөхчүүд эхний учраа ОХУ-ын багийг 5:0-ээр илүүрхэн дараагийн өрсөлдөгч болох Киргизийн багийг мөн л 5:0-ээр хожжээ. Манай бөхчүүд бараг бүгдээрээ өрсөлдөгчөө цэвэр ялсан байна. Хагас шигшээд Тажикстаны багийг 5:0-ээр ялснаар Монголын баг “Евразийн барыс”-т хоёр дахиа финальдав. Аваргын төлөө дэвжээний эздийг нутаг дээр нь 4:1-ээр ялж өнгөрсөн жилийн хариугаа авч чадлаа. Тажикстаныг 3:2-оор ялсан Гүржийн баг гуравдугаар байрт оржээ.

Хуваалцах