Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр Астана хотноо хүрэлцэн очоод байна. Үүнтэй холбогдуулан тус улсын талаар товчхон мэдээллийг хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр Астана хотноо хүрэлцэн очоод байна. Үүнтэй холбогдуулан тус улсын талаар товчхон мэдээллийг хүргэе.

Казахстан улс 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд 20 гаруй сая хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт ордог, далайд гарцгүй улс юм.

Тус улс Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 5 жилээс 7 жил болгон сунгасан. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мөн онд 7 жилийн хугацаагаар сонгогджээ.


  • Эдийн засаг, гол үзүүлэлтүүд

Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүн 300 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 14,700 ам.доллар байна.

Эдийн засгийн гол салбарууд нь:

  • газрын тос, байгалийн хий

  • уул уурхайн олборлолт

  • машины үйлдвэрлэл

  • хөнгөн болон хүнсний үйлдвэр

  • хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан

Тус улс байгалийн баялгийн нөөцөөр:

  • уран, вольфрамын нөөцөөр дэлхийд 1 дүгээрт

  • хром, фосфорын нөөцөөр 2 дугаарт

  • тугалга, молибдены нөөцөөр 4 дүгээрт

  • газрын тосоор 12, чулуун нүүрсээр 9 дүгээрт ордог.


  • Гадаад худалдаа

Казахстаны гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 144 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд:

  • экспорт – 80 тэрбум

  • импорт – 65 тэрбум ам.доллар байна.

Тус улс:

  • экспортод → газрын тос, түлш, металл, хүдрийн түүхий эд

  • импортод → машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа авдаг.


  • Монгол–Казахстаны харилцаа

Монгол, Казахстаны худалдааны эргэлт өнгөрсөн онд 58 сая ам.доллар давж, өмнөх оноос 7.2 хувиар өссөн байна.

Монгол Улс Казахстан руу:

  • хүнсний бүтээгдэхүүн

  • адууны мах

  • ноос, ноолууран бүтээгдэхүүн

  • хивс, хивсэнцэр

  • транзит автомашин экспортолдог.

Харин Казахстанаас:

  • гурилан бүтээгдэхүүн

  • чихэр, жимс

  • цагаан будаа

  • тамхи, коньяк импортолдог.


  • Хөрөнгө оруулалт, иргэдийн харилцаа

Казахстаны 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай 74 аж ахуйн нэгж Монголд бүртгэлтэй байна.

2025 онд:

  • Казахстанаас 24 мянга гаруй иргэн Монголд зорчсон

  • Монголын мөн тооны иргэн Казахстан руу зорчжээ

Мөн:

  • Казахстаны 575 иргэн Монголд оршин суудаг

  • Монголын 4 мянга гаруй иргэн Казахстан улсад амьдарч байна.


  • Боловсролын хамтын ажиллагаа

2019 оноос хойш Казахстаны Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 25 монгол оюутан суралцаж байна.

Сүүлийн жилүүдэд:

  • 2024–2025 онд 11 оюутан

  • 2025–2026 онд 22 оюутан бакалавр, магистрын түвшинд элсэн суралцжээ.

Хуваалцах