Казахстаны шигшээ багийн тамирчин Молдир Мекенбаева Монголд ирлээ
үзэсгэлэнт бүсгүй Мекенбаева 1997 онд Казахстаны Алматы хотод төрсөн бөгөөд өдгөө 22 настай. Тэрбээр 2016 онд жюү жицүгийн 49 кг-н жинд барилдаж, дэлхийн аварга болж байсан.
Мэдээллийн алба

Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцож байгаа билээ. Үүнээс Казахстаны шигшээ багийн тамирчин, жюү жицүгийн дэлхийн аварга үзэсгэлэнт бүсгүй Молдир Мекенбаева Азийн аваргад зодоглоно.
Молдир Мекенбаева өнөө өглөөний нислэгээр Монголд иржээ. Сонирхуулахад, жюү жицүгээр хичээллэдэг үзэсгэлэнт бүсгүй Мекенбаева 1997 онд Казахстаны Алматы хотод төрсөн бөгөөд өдгөө 22 настай. Тэрбээр 2016 онд жюү жицүгийн 49 кг-н жинд барилдаж, дэлхийн аварга болж байсан. Харин 2017 онд дээрх жинд мөнгөн медаль хүртэж, багийн төрөлд хүрэл медалийн болзол хангажээ. Үүнээс гадна Молдир Казахстаны Назарбаев их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Казахстаны өв соёлыг харуулсан хэд хэдэн кинонд дүр бүтээжээ. Тэрбээр жюү жицүгээр улсдаа нэгдүгээрт, Ази тивд 14 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Үүнээс гадна экстрим спортоор хичээллэдэг элдэвтэй нэгэн аж.
Молдир чөлөөт цагаараа шатар нүүх дуртай бөгөөд мундаг шатарчин. Мөн дуулж, гитар тоглодог авьяаслаг бүсгүй юм. Тэрбээр “инстаграм” сүлжээнд 131 мянга гаруй дагагчтай бөгөөд түүний дагагчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна.


















