Казакстан улсын тамирчин анхны алтан медалиа хүртлээ
"Рио-2016" олимпийн наадам 5 дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн аваргаар Казакстан улсын усан сэлэлтийн тамирчин Дмитрий Баландин тодорлоо.
Мэдээллийн алба

"Рио-2016" олимпийн наадам 5 дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн аваргаар Казакстан улсын усан сэлэлтийн тамирчин Дмитрий Баландин тодорлоо. Тэрбээр 2.07.46 секунд барианд оров. Казакстан улс анх удаа 200 метрийн мэлхий сэлэлтээс алтан медаль авсан нь энэ юм. Харин хоёрдугаар байрт АНУ-ын тамирчин Принет Жош 2.07.53-аар барианд орж, мөнгөн медалийн эзэн боллоо. Гуравдугаар байрт ОХУ-ын тамирчин Антон Чупков 2.07.70 секундээр хүрэл медалийн эзэн болов.


















