Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Казань-2013” Бадминтоны Универсиад наадамд Индонез улсын тамирчид хүчтэй өрсөлдөж байна

“Казань-2013” дэлхийн оюутны Универсиад наадмын Бадминтоны багийн тэмцээн ид үргэлжилж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Казань-2013” Бадминтоны Универсиад наадамд Индонез улсын тамирчид хүчтэй өрсөлдөж байна
“Казань-2013” Бадминтоны Универсиад наадамд Индонез улсын тамирчид хүчтэй өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

“Казань-2013” дэлхийн оюутны Универсиад наадмын Бадминтоны багийн тэмцээн ид үргэлжилж байна. Ази тивд өндөр хөгжсөн энэхүү төрлийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Тайвань, Малайз зэрэг орны шилдгүүд өрсөлдөж байгаа уг тэмцээнд “Гуулин” улсын иргэн, Бээжингийн олимпийн аварга Ли Ён Дэ багийн болон ганцаарчилсан төрөлд эх орондоо алтан медаль нэмэх зорилготойгоо өрсөлдөж байгаа аж.

Мөн өдөн бөмбөг үндэсний спорт болтлоо хөгжсөн ч олимп, дэлхийн аваргууд ойрын жилүүдэд төрөөгүй Индонез тамирчид бадминтончид биелэх дургүй зорилгоо Универсиадад л заавал биелүүлэн, тэргүүн байр эзлэх зорилт тавин өрсөлдөж байна.

Өдөн бөмбөгийн тэмцээнд манай улсаас тамирчин О.Энхбат дасгалжуулагч Д.Басбишийн удирдлагад өрсөлдөх юм. Улсын найман удаагийн аварга тэрбээр Азийн АШТ-д хүч сорьж байсан, ДАШТ-д өрсөлдөх эрх авсан туршлагатай нэгэн. Тиймээс энэ залуу ганц дайчин ганцаарддаггүйн үлгэр харуулах эрмэлзэл дүүрэн байна. Галууны өдөөр хийсэн таван грам жинтэй бөмбөгийг агаарт “наадуулдаг” энэхүү спортоор манай улс Универсиадад анх удаа тамирчнаа сойж буй.

Түлхүүр үг:“Казань-2013” Бадминтоны Универсиад наадамд Индонез улсын тамирчид хүчтэй өрсөлдөж байна
Хуваалцах