Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кей Нишикори "Barcelona Open"-д түрүүлэв

Испанийн Барселона хотноо болсон ATP-гийн 500 ангилалд багтах "Barcelona Open" тэмцээнд Японы нэрт теннисчин Кей Нишикори түрүүллээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кей Нишикори "Barcelona Open"-д түрүүлэв
Кей Нишикори "Barcelona Open"-д түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Испанийн Барселона хотноо болсон ATP-гийн 500 ангилалд багтах "Barcelona Open" тэмцээнд Японы нэрт теннисчин Кей Нишикори түрүүллээ. Ням гарагт /IV.26/ болсон шигшээ тоглолтод Нишикори Испанийн Пабло Андухарийг 6-4, 6-4-өөр хоёр үеийн турш илүүрхэн хожжээ. Япон теннисчин тус тэмцээнийг чансаагаараа тэргүүлэн тоглосон юм.

"Barcelona Open" тэмцээнд дэлхийн чансааны топ 20-д бичигдэж буй есөн теннисчин тоглосноос Испанийн алдарт Рафаэль Надаль хоёрдугаарт эрэмбэлэгдсэн юм. Тэрээр шөвгийн 16-д нутгийн теннисчин Фогнинд ялагджээ.

Ганцаарчилсан болон хосын төрөлд явагдсан "Barcelona Open" тэмцээний нийт шагналын сан 2 сая 265 мянган еврод багтсан бөгөөд Японы Кей Нишикори 467 мянган еврог хүртэж, чансааны 500 оноог авсан байна.

Хуваалцах