Кенийн худалдааны төвд террорист халдлага гарчээ
Кенийн нийслэл Найроби хотын “Уэстгейт” хэмээх худалдааны томоохон цогцолборт өнгөрөгч бямба гарагт террорист халдлага гарсны улмаас 62 хүн амиа алджээ.
Мэдээллийн алба

Кенийн нийслэл Найроби хотын “Уэстгейт” хэмээх худалдааны томоохон цогцолборт өнгөрөгч бямба гарагт террорист халдлага гарсны улмаас 62 хүн амиа алджээ.
Халдлага үйлдсэн этгээдүүд олон хүн барьцаалсан бөгөөд Кенийн аюулгүйн хүчин яаралтай арга хэмжээ авсан байна. Батлан хамгаалах яамнаас мэдэгдснээр халдлага үйлдсэн этгээдүүдээс гурав нь амиа алдсан гэнэ. Одоогоор тус төвийг хамгаалалтанд авчээ.


















