Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кенийн тамирчин Дэвид Рудиша алтан медалийн тоогоо нэмлээ

"Рио-2016" зуны олимпийн их наадам хөнгөн атлетикийн шилдгүүдээ тодруулсаар байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 800 метрийн уралдааны финалд найман улсын тамирчин үлдэж, аваргаа тодруулсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кенийн тамирчин Дэвид Рудиша алтан медалийн тоогоо нэмлээ
Кенийн тамирчин Дэвид Рудиша алтан медалийн тоогоо нэмлээ. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" зуны олимпийн их наадам хөнгөн атлетикийн шилдгүүдээ тодруулсаар байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 800 метрийн уралдааны финалд найман улсын тамирчин үлдэж, аваргаа тодруулсан юм.

Ингээд эрэгтэйчүүдийн 800 метрийн шигшээ уралдааны ялагчаар олимп, дэлхийн аварга Кенийн тамирчин Дэвид Рудиша тэргүүллээ. Тэрбээр хоёр олимпод дараалан түрүүлж аваргын нэрээ хамгаалаад зогсохгүй алтан медалийн тоогоо нэмж байна. Хоёрдугаар байрт Алжирын тамирчин Тауфик Махлуфи 1.42.61 цагийн үзүүлэлтээр мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг АНУ-ын тамирчин Клейтон Мөрфи 1.42.93 гэсэн амжилтаар хүртлээ.

Хуваалцах