Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кенийн тамирчин марафоноос анх удаа алтан медаль хүртэв

"Лондон марафон-2016" тэмцээний ялагч болж Риогийн олимпод оролцох эрхээ авсан Кенийн тамирчин Жемима Самгонг "Рио-2016" олимпийн наадмын марафоноос алтан медаль авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кенийн тамирчин марафоноос анх удаа алтан медаль хүртэв
Кенийн тамирчин марафоноос анх удаа алтан медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

"Лондон марафон-2016" тэмцээний ялагч болж Риогийн олимпод оролцох эрхээ авсан Кенийн тамирчин Жемима Самгонг "Рио-2016" олимпийн наадмын марафоноос алтан медаль авлаа. Түүний хувьд анхны олимпоосоо алтан медаль авч буй юм. Мөн тэрбээр Кени улсын түүхэн дэх анхны алтан медалийг хүртэв.

31 настай Жемима Самгонг 10 мянган метрийн хол замыг 2 цаг 24 минут 04 секундын хугацаанд туулснаар нэгдүгээрт бичигдсэн бол Бахрайны тамирчин Юнисе Жефкири Кирва /Eunice Jepkiriu Kirwa/ 2 цаг 24 минут 13 секундэд барианд орж ирж, мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 2014 онд болсон Азийн наадмаас алтан медаль хүртэж байжээ.
Гуравдугаар байрт дэлхийн аваргын алтан медальтай Этиопын тамирчин Маре Дибаба барианд орсон. Тэрбээр 2 цаг 24 минут 30 секундын амжилтаар хүрэл медалийн эзэн болж байна.

Хуваалцах