Кенийн тамирчин олимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
Риогийн олимпийн хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 3000 м-ийн саадтай гүйлтийн шигшээд уралдаанд Кенийн тамирчин Консеслус Кипруто 8:03.28 гэсэн амжилтаар олимпийн
Мэдээллийн алба

Риогийн олимпийн хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 3000 м-ийн саадтай гүйлтийн шигшээд уралдаанд Кенийн тамирчин Консеслус Кипруто 8:03.28 гэсэн амжилтаар олимпийн алтан медалийн эзэн болж, мөн олимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Энэ төрөлд АНУ-ын тамирчин Еван Жагер /үзүүлэлт 8:04.28/ мөнгөн медаль, Францын тамирчин Махиедин Мекхисс /үзүүлэлт 8:11:52/ хүрэл медаль хүртсэн байна.

Сонирхуулахад, энэ төрлийн дэлхийн дээд амжилтыг 2004 онд Катарын тамирчин Шахээн 7:53.63 гэсэн үзүүлэлтээр шинэчлэн тогтоосон ажээ.



















