“Кент Стэйт”д орсон хүүхдүүд сургалтын төлбөрөө Леброн Жэймсээр даалгана
Тиймээс дээрх сургуульд суралцахыг хүссэн сурагчдын сургалтын төлбөр, оюутны байрны эхний жилийн төлбөрийг ч “LeBron James Family Foundation” сангаасаа гаргахаа мэдэгджээ.
Мэдээллийн алба

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Лос Анжелес Лейкерс” багийн супер тоглогчдын нэг Леброн Жэймс өөрийн “LeBron James Family Foundation” сангийнхаа хөрөнгөөр 2018 онд I Promise School сургуулийг байгуулсан билээ.
Уг сургуулиа төрөлх Охайо мужийн Акрон хотод бий болгосон бөгөөд саяхан нэгэн таатай мэдээг сурагчдадаа дуулгажээ.
Тодруулбал тус сургуулийн анхны төгсөгчдийг “Кент Стэйт” их сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжийг олгосон байна.
Тиймээс дээрх сургуульд суралцахыг хүссэн сурагчдын сургалтын төлбөр, оюутны байрны эхний жилийн төлбөрийг ч “LeBron James Family Foundation” сангаасаа гаргахаа мэдэгджээ.


















