Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кентаки Дербигийн түрүүг хасах шийдвэрээр эцэслэв

Шүүгч нар Кентаки Дербигийн дүрмийн дагуу морь /уралдаанч/ байрлалаа өөрчлөхдөө бусад морины замыг хааж, шахаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кентаки Дербигийн түрүүг хасах шийдвэрээр эцэслэв
Кентаки Дербигийн түрүүг хасах шийдвэрээр эцэслэв. Зураг: МҮОНРТ

Дэлхийн топ уралдаануудын нэг алдарт Кентаки Дербигийн 145 дахь удаагийн гараа өнгөрсөн бямба гарагт “Churchill Downs” морин тойруулгад дуулиан ихтэй явагдаж өнгөрлөө.

Энэ уралдаанд хамгийн өндөр бооцоо тавигдхад саяхан болсон “Florida Derby”-д түрүүлсэн Maximum Security хэмээх хээр халзан үрээ олны таавар ёсоор түрүүлсэн боловч шүүгч нарын шийдвэрээр түрүүгээ хураалгав.

Энэхүү уралдаанд аман хүзүүдсэн Country House, 16-д хурдалсан Long Range Toddy нарын унаач нар Maximum Security-гийн унаачийг зам хааж, уралдааны амжилтанд сөрөг нөлөө үзүүлсэн хэмээн зарга үүсгэснийг шүүгч нар авч үзэн, 22 минут хэлэлцэсний эцэст Maximum Security-гийн түрүүг хурааж 17-д барьсан байна.

Шүүгч нар Кентаки Дербигийн дүрмийн дагуу морь /уралдаанч/ байрлалаа өөрчлөхдөө бусад морины замыг хааж, шахаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Түрүүлсэн Maximum Security хэдийгээр аман хүзүүдсэн Country House-н замыг хаагаагүй боловч 16-д хурдалсан Long Range Toddy, 7-д хурдалсан War of Will нарыг замыг шахсан юм байна.

Энэ жилийн Кентаки Дерби-н шагналын сан хоёр сая ам.доллараас өсөж гурван сая ам.доллар болсон бөгөөд түрүү магнайгаар тодорсон Country House 1.8 сая ам.долларын бай хүртжээ.

Кендаки Дерби-н 145 жилийн түүхэнд түрүү морь хасагдсан хоёр дахь тохиолдол нь энэ болсон байна. Анхных нь 1968 оны түрүү Dancer's Image сэргээштэй холбоотой шалтгаанаар амжилтаа хураалгаж байжээ.

Хуваалцах