Керамик бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэгдлээ
Хятадын “Жин Дэ Жэнь” олон улсын керамикийн үзэсгэлэнд 35 улс орны керамик эдлэл үйлдвэрлэгчид оролцлоо.
Мэдээллийн алба

Хятадын “Жин Дэ Жэнь” олон улсын керамикийн үзэсгэлэнд 35 улс орны керамик эдлэл үйлдвэрлэгчид оролцлоо.
Таван өдрийн турш үргэлжилж өчигдөр хаалтаа хийсэн тус арга хэмжээний үеэр Олон улсын брэндийн, Өндөр технологи шаардсан керамик бүтээгдэхүүний, Хятадын өдөр тутмын хэрэглээний шаазан эдлэл, Керамикаар хийсэн урлагийн бүтээлийн, Шаазангийн туслах материалын гэсэн таван салбар үзэсгэлэн гарчээ.
Зохион байгуулагч “Жин Дэ Жэнь” групп энэхүү үзэсгэлэнг цаашид яармаг болгон өргөжүүлж олон улсын шаазангийн үнэ хаялцуулах худалдаа зэрэг соёл, бизнесийн 30 гаруй үйл ажиллагаа зохион явуулах төлөвлөгөөг гаргасан байна.


















