Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кети Перри "Рио-2016" олимпид зориулан шинэ уран бүтээл гаргажээ

АНУ-ын нэрт дуучин Кети Перри нэгэн шинэ уран бүтээлээ "өлгийдөн" авсан байна. Тэрбээр "Rise" дуугаараа олимпийн тамирчдад итгэл найдвар, урам зориг өгөхийг зорьжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кети Перри "Рио-2016" олимпид зориулан шинэ уран бүтээл гаргажээ
Кети Перри "Рио-2016" олимпид зориулан шинэ уран бүтээл гаргажээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын нэрт дуучин Кети Перри нэгэн шинэ уран бүтээлээ "өлгийдөн" авсан байна. Тэрбээр "Rise" дуугаараа олимпийн тамирчдад итгэл найдвар, урам зориг өгөхийг зорьжээ. Мөн тэрээр "Одоо бидний амьдарч байгаа ертөнцөд нэгдмэл байдал өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хэрэгтэй байгаа. Манай улсад ч тэр, өөр оронд ч бид хамтдаа айдсыг даван туулж чадна гэдэгт би итгэдэг. Тиймээс олимпийн тамирчид бол эв нэгдлийн хамгийн сайн үлгэр жишээ юм. Тэд зоригтойгоор Рио-д очиж бид бүгдэд нэгдмэл байх хэр чухал вэ гэдгийг дахин сануулж байна" гэсэн байна. Дуучин бүсгүй шинэ уран бүтээлээрээ хүн төрөлхтөн хоорондоо эв найрамдалтай байх нь юунаас ч илүү чухал юм гэдгийг ойлгуулахыг хүсчээ.

Хуваалцах