Кевин Дурантыг эзгүйд ч хожно
"Оклахома Сити Тандер" багийнхан өнөөдөр "Мемфис Гриззлис" багтай тоглолоо. "Тандер"-ын хувьд хэдхэн хоногийн өмнө Кевин Дурант "чигчий хуруу"-ны гэмтэлтэй тул хойш тавиад байсан. Багийн онооны машин Кевин Дурант бэлтгэлийн үеэр чигчий хурууныхаа ясыг гэмтээсэн ба ойролцоогоор 6-8 долоо хоног талбай
Мэдээллийн алба

NBA-ийн 2014-2015 оны улирлын өмнөх тоглолтуудыг мэдээлж байна. Өнөөдөр таван тоглолт боллоо.
"Оклахома Сити Тандер" багийнхан өнөөдөр "Мемфис Гриззлис" багтай тоглолоо. "Тандер"-ын хувьд хэдхэн хоногийн өмнө Кевин Дурант "чигчий хуруу"-ны гэмтэлтэй тул хойш тавиад байсан. Багийн онооны машин Кевин Дурант бэлтгэлийн үеэр чигчий хурууныхаа ясыг гэмтээсэн ба ойролцоогоор 6-8 долоо хоног талбайд гарахгүй болсон билээ.
Гэвч Дурантгүй "Оклахома Сити Тандер" гайхалтай байж "Мемфис"-ийг 107-117 харьцаагаар буулган авлаа. Харин "Мемфисчүүд" энэ удаад багийнхаа гарааны тоглогч болох Зач Рендолф, Марк Газол, Майк Конли нарыг талбайд гаргаагүй бөгөөд ялагдал хүлээсэн гол шалтгаан гэж үзэж байна.
Тус тоглолтод Рассейл Уэйстбрук 14 оноо, 12 оновчтой дамжуулалтыг үзүүлж багаа ялалтад хөтөлжээ. Харин эсрэг багаас Пондекстер 16 оноо авчээ.


















