Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Алтанхуяг багшийн нэрэмжит боксын УАШТ эхэллээ

Ази тивийн хошой аварга Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин Х.Алтанхуяг багшийн нэрэмжит "Боксын улсын аварга шалгаруулах тэмцээн" өчигдөр эхэллээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Алтанхуяг багшийн нэрэмжит боксын УАШТ эхэллээ
Х.Алтанхуяг багшийн нэрэмжит боксын УАШТ эхэллээ. Зураг: МҮОНРТ

Ази тивийн хошой аварга Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин Х.Алтанхуяг багшийн нэрэмжит "Боксын улсын аварга шалгаруулах тэмцээн" өчигдөр эхэллээ.

Тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээнд эрэгтэйчүүдийн найм (49, 52, 56, 60, 64, 69, 75, +75), эмэгтэйчүүдийн зургаа (48, 51, 54, 57, 60, +60) нийт 16 жингийн ангилалд ширэн бээлийтнүүд өрсөлдөж байгаа. Тэмцээн энэ сарын 4-ний өдрийг хүртэл ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны зааланд явагдана.

Тэмцээний хуваарь:

III сарын 31-нд 13:00 цагаас урьдчилсан тулаан, 15:00 цагаас нээлтийн ажиллагаа
IV сарын 1-нд 13:00 цагаас урьдчилсан тулаан
IV сарын 2-нд 13:00 цайгаас урьдчилсан тулаан
IV сарын 3-нд 13:00 цагаас хагас шигшээ тулаан
IV сарын 4-нд 11:00 цагаас шигшээ тулаан, хаалтын ажиллагаа.

Энэ тэмцээний аваргаар шалгарсан манай ширэн бээлийтнүүд тавдугаар сарын 14-24-ний хооронд Тайванийн Тайпей хотод зохиогдох залуучуудын ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болох юм.


Хуваалцах