Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүллээ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын дааганы уралдаан Хүй долоон худагт болж байна.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын дааганы уралдаан Хүй долоон худагт болж байна.
Энэ жилийн наадамд 237 даага гарааны зурхайгаас эргэсэн. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүллээ. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Б.Бадраагийн хүрэн халзан, айргийн гуравт Тод манлай уяач А.Батсүхийн уяа сойлгыг нь тааруулсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, М.Ариунбатын хээр даага, айргийн дөрөвтТөв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын манлай уяач М.Энхболдын хүрэн даага хурдаллаа. Айргийн тавд ММСУХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан СГЗ А.Баярмагнайгийн хонгор даага давхилаа.


















