Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Бат-Эрдэнийн Хүрэн зурхай гишгэн манлайллаа

Төрийн их баяр наадмын их насны 381 хурдан хүлгээс Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Х.Бат-Эрдэний Хүрэн. Ардын хувьсгалын 91 жилийн ой болон төвийн бүсэд дараалан түрүүлсэн. 2009 оны Ламын гэгээний даншигт соёолон аман хүзүү, 2011 оны зүүн бүсэд айргийн тавд хурдал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Бат-Эрдэнийн Хүрэн зурхай гишгэн манлайллаа
Х.Бат-Эрдэнийн Хүрэн зурхай гишгэн манлайллаа. Зураг: МҮОНРТ

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн үндэсний их баяр наадмын Их насны морьдийн түрүүч магнайдаа тоос хүргэлгүй бариандаа орж зурхай гишгэн наадамчин түмнээ цэнгүүллээ.

Төрийн их баяр наадмын их насны 381 хурдан хүлгээс Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Х.Бат-Эрдэний Хүрэн. Ардын хувьсгалын 91 жилийн ой болон төвийн бүсэд дараалан түрүүлсэн. 2009 оны Ламын гэгээний даншигт соёолон аман хүзүү, 2011 оны зүүн бүсэд айргийн тавд хурдалсан. Энэ хаврын Дүнжингаравын бүсэд айрагдсан. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Эрдэнэбатын унаган, Монгол Улсын Манлай Уяач Батхүрэлийн Бат-Өлзий уяснаар ийнхүү магнай даа тоос хүргэлгүй уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин түмнээ баярлууллаа.

Харин аман хүзүүт Улаанбаатар хотын Хүй мандал галын уяач Чимэдийн Энхтайваны Хонгор халзан зурхай гишгэлээ. Хонгор халзан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Баатарын Буян-Оршихын унаган адуу бөгөөд Сэцэнханы хурдад зургаалж байсан шандаст хүлэг юм.

Мөн Төв аймгийн Баянцогт сумын харьяат монгол улсын тод манлай уяач “Бандгай” хэмээх Сумъяасүрэнгийн Ганхуягийн бор дөрвөн жил дараалан завсаргүй төрийн наадамд айрагдаж энэ цагийн нэгэн гайхамшигт амжилтыг тогтоолоо. Айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Б.Амарбаясгалангийн хүрэн халзан зурхай гишгэн айрагдлаа.

Түлхүүр үг:Их насХ.Бат-Эрдэнэ Хүрэн
Хуваалцах