Х.Бат-Ундралыг гэм буруутай эсэхийг шүүнэ
"Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулахыг завдсан хэргээр баривчилсан. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд өнөөдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай эсэхийг хэлэлц
Мэдээллийн алба

"Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулахыг завдсан хэргээр баривчилсан. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд өнөөдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай эсэхийг хэлэлцэх аж.
Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.


















