Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Бямбабаатар олимпийн эрх олгох тэмцээнд IV байрт орлоо

Өнөөдөр хийн гар бууны эмэгтэй дасгал, 25 метрийн олимпийн хурдан буудлагын эрэгтэй дасгал, 50 метрийн хэвтээгээс буудах эрэгтэй дасгалууд боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Бямбабаатар олимпийн эрх олгох тэмцээнд IV байрт орлоо
Х.Бямбабаатар олимпийн эрх олгох тэмцээнд IV байрт орлоо. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн Дели хотноо өнөөдөр буудлага спортын “Рио-2016” Олимпийн эрх олгох тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр хийн гар бууны эмэгтэй дасгал, 25 метрийн олимпийн хурдан буудлагын эрэгтэй дасгал, 50 метрийн хэвтээгээс буудах эрэгтэй дасгалууд боллоо.

Тэмцээний 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах эрэгтэй дасгалд нийт 41 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Х.Бямбабаатар 621.7 оноогоор финалд шалгарч, улмаар 120.2 оноог авснаар VI байрт орлоо. Энэ дасгалд ОУХМ Н.Баяраа 616.9 оноогоор 15 дугаар байр, ОУХМ Б.Бишрэл 615.9 оноогоор 23 дугаар байрт жагссан бол БНСУ, Тайландын буудагчид “Рио”-г зорих эрхээ авчээ.

Тус тэмцээнд Ази тивийн 30-аад орны 538 мэргэн буудагчид 35 олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна. Ангилал бүрээс 1-2 олимпийн эрх олгогдоно. Энэ удаагийн тэмцээнд манай урт бууны эрэгтэй, эмэгтэй, гар бууны эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа нийт 16 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцож байна.

Хуваалцах