Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар хүрэл медалийн болзол хангалаа

Манай улсын боксын шигшээ багийн тамирчид гурав хуваагдаж, Ази, Европ, Америк тивд тулалдаж байгаа билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар хүрэл медалийн болзол хангалаа
Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар хүрэл медалийн болзол хангалаа. Зураг: МҮОНРТ

Чехийн олон улсын боксын гран при тэмцээнд өрсөлдөж буй 56, 60 кг-ын жингийн тамирчин Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Манай улсын боксын шигшээ багийн тамирчид гурав хуваагдаж, Ази, Европ, Америк тивд тулалдаж байгаа билээ.

Чехт зохиогдож байгаа дээрх тэмцээн энэ жил 47 дахь удаагаа болж буй бөгөөд 15 орны 70 гаруй боксчин хүч үзэж байна.

Х.Энх-Амарын хувьд эхний даваанд Словакийн Танкот Виляамийг 3:0-ээр 75 кг-ын ОУХМ Н.Шинэбаяр Каваллеро Салваторег 2:1-ээр, 81 кг-ын С.Эрдэнэбаяр Израйлийн Артем Маслийг 3:0-ээр ялсан юм.

Харин 81 кг-ын С.Эрдэнэбаяр хоёрын даваанд Словакийн Стрниско Матустай таарч ялагдснаар тэмцээнээ дуусгалаа.

Хуваалцах