Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Энх-Амар эхний тойрогтоо ялагдлаа

Манай тамирчны хувьд Химийн цом, олимпийн эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол өрсөлдөгч нь хагас мэргэжлийн боксын төрлөөс олимпийн эрх аваад байгаа тамирчин аж. Олимпийн эрхийг хоёр дахь удаагаа хүртсэн туршлагатай, дайчин тамирчин юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Энх-Амар эхний тойрогтоо ялагдлаа
Х.Энх-Амар эхний тойрогтоо ялагдлаа. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 52 кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энх-Амар эхний тулаанаа дөнгөж сая хийлээ. Тэрбээр Мексикийн тамирчин Элисео Элиаст Эмигдио Абаркатай хийсэн бөгөөд тоглолтын санаачилгыг манай улсын тамирчин гартаа авсан. Гэвч шүүгчид эхний раундын оноог Мексикийн тамирчинд өгсөн. Дараагийн хоёр үед ч мөн адил Мексикийн тамирчинд ялалт өгсөн бол сүүлчийн хэсэгт Х.Энх-Амар нэг оноо салгаснаар 2:1 харьцаагаар ялагдаж, тулаанаа өндөрлүүллээ.

Хуваалцах