Х.Энх-Амар тулалдаанаа эхэллээ
Монголын баг тамирчдаас боксын эрэгтэйчүүдийн 52 кг жинд өрсөлдөж буй Х.Энх-Амар тулалдаанаа эхэллээ. Тэрбээр эхний тулаанаа Мексикийн боксчин Элисео Элиаст Эмигдио Абаркатай хийж байна.
Мэдээллийн алба

Монголын баг тамирчдаас боксын эрэгтэйчүүдийн 52 кг жинд өрсөлдөж буй Х.Энх-Амар тулалдаанаа эхэллээ. Тэрбээр эхний тулаанаа Мексикийн боксчин Элисео Элиаст Эмигдио Абаркатай хийж байна.
Х.Энх-Амар 1992 оны наймдугаар сарын 5-нд Дорноговь аймагт төрсөн. Олимпийн наадамд анх удаа оролцож буй юм. Тэрбээр 2016 оны Химийн цом, Чехийн гран пригээс алт, “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилттай.
Х.Энх-Амарын өрсөлдөгч 25 настай Мексикийн тамирчны өндөр нь 1.65. Дэлхийн боксын цувралд Мексикийн нэрээр 17 удаа ялалт байгуулж байжээ.
Энэ жинд 26 боксчин хүч үзэх юм.


















