Х.Энхтайваны Буурал халзан морь тод магнай болж, торгон жолоогоо өргүүллээ
"Даншиг наадам-Хүрээ цам" наадмын их насанд 160 хүлэг хөх тэнгэртээ тоосоо өргөснөөс Архангай аймгийн Батцэнгэл сумын уяач Х.Энхтайваны хонгор халзан тод магнай, торгон жолоогоо өргүүллээ.
Мэдээллийн алба

"Даншиг наадам-Хүрээ цам" наадмын их насанд 160 хүлэг хөх тэнгэртээ тоосоо өргөснөөс Архангай аймгийн Батцэнгэл сумын уяач Х.Энхтайваны буурал халзан тод магнай, торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн хээр, айргийн гуравт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ө.Пүрэвбаатарын хээр, айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Батхүүгийн уясан Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул “Тарвилан” хийдийн хамба лам Г.Ариунболдын хээр, айргийн тавд Төв аймгийн Баян сумын уяач П.Цэвэгнямын хонгор хурдаллаа.
Х.Энхтайваны хонгор халзан морь нь өнгөрсөн жил болсон тус наадамд аман хүзүүдсэн билээ.


















