Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар долдугаар байрт орлоо
“Токио-2020” зуны паралимпын наадамд өнөөдөр өрсөлдсөн Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар эхний даваандаа гоц мөргөж, удаах тулаанд ялагдсанаар дагах тулаан руу шилжсэн.
Мэдээллийн алба

“Токио-2020” зуны паралимпын наадамд өнөөдөр өрсөлдсөн Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар эхний даваандаа гоц мөргөж, удаах тулаанд ялагдсанаар дагах тулаан руу шилжсэн.
Паралимпын наадмын эмэгтэйчүүдийн таеквондогийн 49 кг-д өрсөлдсөн ОУХМ Х.Энхтуяа дагах тулаанд Мароккогийн С.Эс-Саббарыг 37:21-ээр ялсан юм. Ийн тэрбээр дагах тулаанаа цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон. Мөн 61 кг-д өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ Испанийн Видал Алваресийг 33:11-ээр хожиж, дагах тулааны хагас шигшээд үлдсэн.
Тэгвэл дараагийн тулаандаа Г.Болор-Эрдэнэ Туркийн тамирчинг ялж явсан ч сүүлийн секундэд оноо алдан ялагдсанаар хүрэл мeдалын төлөө тоглох эрхээ алдлаа. Мөн эмэгтэйчүүдийн хөнгөн жинд өрсөлдсөн Х.Энхтуяа Тайландын тамирчинд ялагдан шагналт долдугаар байр эзлэв.


















