Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Жульдиз Солонгос явна

Сүүлийн үед телевизийн шоу нэвтрүүлгээс төрсөн охидын хамтлаг болох Anemone-г тойрсон шуугиан интэрнэт хуудсуудаар нилээдгүй цацагдаад байгаа билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Жульдиз Солонгос явна
Х.Жульдиз Солонгос явна. Зураг: МҮОНРТ

"Anemone" хамтлагийг тойрсон шуугиан интернэт хуудсаар цацагдсаар байна. Охид хоорондоо маргалдсаны улмаас ахлагч Х.Жульдиз нь хамтлагаасаа гарах болсон гэцгээж байсан. Өнгөрсөн долоо хоногт болсон UBS Music Video Awards дээр хамтлагийн гишүүд гурвуулаа ирсэн нь цуу яриаг үнэн болохыг баталсан билээ. Энэ тухай хамтлагийн ахлагч асан Х.Жульдизаас тодруулахад “Бид тэгж хэрүүл маргаан үүсгэж салаагүй, би Солонгос явж суралцах болсон учраас продюссор болон хамтлагийн гишүүдтэйгээ ярилцаж байгаад сонголтоо хийсэн. 12 дугаар сарын дундуур явна. Цаашид хамтлагтаа эргэж ирэх эсвэл ганцаарчилсан уран бүтээл хийх эсэхээ шийдээгүй байна” гэсэн юм.

Хуваалцах