Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл хойд хөршийн үзэгчдийг гайхшрууллаа
Х.Хатанбаатар, Х.Ивээл нарын оролцсон "Удивительние люди" буюу "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлгийн дугаар өчигдөр цацагдлаа.
Мэдээллийн алба

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл (4 настай), ой тогтоолтын спортын өсвөрийн дэлхийн аварга, дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам (17 настай), дэлхийн дөрвөн дээд амжилт эзэмшигч Ш.Наранбат (12 настай) нар ОХУ-ын “Россия-1” сувгийн "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт урилгаар оролцож, даалгавраа амжилттай биелүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Х.Хатанбаатар, Х.Ивээл нарын оролцсон "Удивительние люди" буюу "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлгийн дугаар өчигдөр цацагдлаа.
Эргэн сануулахад, "Гайхамшигт хүмүүс" шоунд өнгөрсөн жил Монголын оюун ухааны академийн ихэр тамирчин болох дэлхийн аварга эгч, дүү Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцсон. Тэд 1200 сарнайг таван минутад тогтоож, дээрх нэвтрүүлгийн зочид болон үзэгчдийг гайхшруулсан билээ.


















