Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Х.Магсаржавын гудамжны авто замыг хааж, засварлана

Тодруулбал, хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэх юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Магсаржавын гудамжны авто замыг хааж, засварлана
Х.Магсаржавын гудамжны авто замыг хааж, засварлана. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ТБД андуудын уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.Тодруулбал, хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэх юм байна. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулна.

Иймд иргэд, жолооч та бүхэнд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас уриалж байна.

Хуваалцах