Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Х.Шаравжамц аваргын нэрэмжит барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ

"Их Монгол" Х.Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан барилдаанд дөрвөн арслангаар магнайлуулсан гарьд нэг, заан хоёр, харцага долоо, начин 31, аймаг цэргийн цолтон нийлсэн нийт 224 бөх барилдсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Шаравжамц аваргын нэрэмжит барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ
Х.Шаравжамц аваргын нэрэмжит барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ. Зураг: МҮОНРТ

“Их Монгол” Х.Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болов. Уг барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат "Хан Хэнтийн аварга" дэвжээ, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хорооны бөх, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв.

"Их Монгол" Х.Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан барилдаанд дөрвөн арслангаар магнайлуулсан гарьд нэг, заан хоёр, харцага долоо, начин 31, аймаг цэргийн цолтон нийлсэн нийт 224 бөх барилдсан. Барилдаанд 30 гаруй аймгийн начин цолтой бөхчүүд багталгүй хасагджээ.

Хуваалцах