Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Цагаанбаатар: Чиний кимоног өмсөөд чам шиг Дэлхийн аварга боллоо гэж нүүр бардам хэлж билээ

“миний кимоно” гэж хэлсэн. Тухайн үед их л ичиж байсан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Цагаанбаатар: Чиний кимоног өмсөөд чам шиг Дэлхийн аварга боллоо гэж нүүр бардам хэлж билээ
Х.Цагаанбаатар: Чиний кимоног өмсөөд чам шиг Дэлхийн аварга боллоо гэж нүүр бардам хэлж билээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Хашбаатарын Цагаанбаатар өөрийн “фэйсбүүк”-ээрээ нэгэн дурсамжаа дэлгэлээ.

Тэрбээр "Энэ сэмэрсэн кимоно минь бол 2003 оны Дэлхийн аварга, 2004 оны олимпын аварга алдарт Ли Вон Хи өмсөж, Олимп, Дэлхийн аварга болсон кимоно. БНСУ-аас Монгол Улсад Жүдо бөхийн холбоонд тусламжаар баахан кимоно ирээд тэр дотроос цагаан, цэнхэр кимоно сонгож авч өмсөж билээ.

Азийн наадмаар өмсөөд барилдаж байхад эзэн нь өөрөө хараад “миний кимоно” гэж хэлсэн. Тухайн үед их л ичиж байсан ч хожим хойно амжилт гаргачихаад бахархалтайгаар “Би чиний кимоног өмсөөд чам шиг Дэлхийн аварга боллоо гэж нүүр бардам хэлж билээ" гэжээ.

Хуваалцах