Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Цагаанбаатар тэргүүтэй бөхчүүд Казахстанд түрүүлэв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Казахстаны Тараз хотод Казахын домогт бөх Балуан Шолакын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан казах бөхийн олон улсын “Евразия Барысы” тэмцээн амжилттай болж өндөрлөв.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Цагаанбаатар тэргүүтэй бөхчүүд Казахстанд түрүүлэв
Х.Цагаанбаатар тэргүүтэй бөхчүүд Казахстанд түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Казахстаны Тараз хотод Казахын домогт бөх Балуан Шолакын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан казах бөхийн олон улсын “Евразия Барысы” тэмцээн амжилттай болж өндөрлөв. Хоёр дахь жилдээ зохиогдож буй тэмцээнд энэ жил Европ болон Азийн шилдэг 12 баг өрсөлдсөн юм. Өнгөрсөн жилийн тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан Монголын баг энэ онд амжилтаа ахиулж “Евразия барыс”-ын түрүү багаар тодорч, 50 мянган ам.долларын шагнал хүртэв. Тус тэмцээнд Улсын харцага О.Бахыт дасгалжуулагчтай манай багийн бүрэлдэхүүнд Г.Хэрлэн, Х.Цагаанбаатар, М.Дагвадорж, Х.Цогтгэрэл, Б.Сугаржаргал нар зодоглосон. Манай бөхчүүд эхний учраа ОХУ-ын багийг 5:0-ээр буулган авчээ. Дараагийн өрсөлдөгчид болох Киргизийн багийг мөн адил илүүрхэв. Манай бөхчүүд бараг бүгдээрээ өрсөлдөгчөө цэвэр ялсан байна. Хагас шигшээд Тажикстаны багийг 5:0-ээр ялснаар Монголын баг “Евразийн барыс”-т хоёр дахиа финальдав. Аваргын төлөө дэвжээний эздийг нутаг дээр нь 4:1-ээр ялж өнгөрсөн жилийн хариугаа авч чадлаа. Тажикстаныг 3:2-оор ялсан Гүржийн баг гуравдугаар байрт оржээ.

Хуваалцах