Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Цагаанбаатар зодог тайллаа

Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Цагаанбаатар зодог тайллаа
Х.Цагаанбаатар зодог тайллаа. Зураг: МҮОНРТ

Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар өнөөдөр зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр жүдо бөхөөр 20 жил хичээллэж, их спортдоо зүтгэсэн юм. Энэ хугацаанд олимп, дэлхийн медальтан болж бөмбөрцгийн бөх болохоо харуулсан билээ.

Түүний спортын замнал цаашид багш дасгалжуулагчийн ажлаар үргэлжилнэ. Гавьяат тамирчны хувьд өөрийн жиндээ эргэн ирж, дахин дэлхийн аварга болохыг зорьсон ч чадаагүй юм.

Тэрбээр авч чадаагүй бүхнээ авахын төлөө шавь нараа бэлтгэж, ирэх олимпд тамирчдаа дасгалжуулах ажилд хүчин зүтгэнэ гэжээ.


Хуваалцах