"Х ТҮЦ"-ийн шинэ тоглолт эхэллээ
Монголын хошин урлагийн "Х-ТҮЦ" продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хоёр дахь уран бүтээл "Ийм нэгэн явдал" инээдмийн энтертайнмент шоу тоглолтоо их хотын үзэгчдэдээ энэ сарын гуравнаас эхлэн Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас тоглож байна.
Мэдээллийн алба

Үргэлж шинийг сэдэж бусдыгаа түүчээлж байдаг тус продакшны уран бүтээлчид энэ удаагийн тоглолтдоо МУГЖ Л.Баттулга, МУГЖ И.Одончимэг, МУСТА Н.Онон нараар ахлуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм.
Ингээд хошин урлагийг шимтэн үзэгч та бүхэндээ "Ийм нэгэн явдал" тоглолтын нээлтийн өдрийн фото сурвалжлагыг хүргэж байна.

Эх сурвалж: Урлаг.мн