"Хаад" 26 дахь хожлоо авлаа
“Лос-Анжелес Кингс” одоогоор лигийн өрнөд бүсийн 7-р байрт 56 оноотой улирлыг үргэлжлүүлж байна.
Мэдээллийн алба

АНУ-ын 23, Канадын 7 багаас бүрдсэн ҮХЛ-ийн тэмцээн эхлээд 4 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. “Лос-Анжелес Кингс” энэ өдөр өөрийн талбайдаа “Колорадо Эвеланш”-ийг хүлээн авч, улирлын 51 дэх тоглолтдоо оролцлоо. “Лос-Анжелесын Хаад” энэ өдөр “Стэйплес Центр”-дээ 5:0-н харьцаатай өрсөлдөгчөө хожлоо. Тэднээс Мариан Габорик, Дастин Браун, Дуайт Кинг нар тус бүр нэг гоол оруулсан бол Жефф Картер 2 шайбыг хаалганд шигтгэжээ. Канад довтлогч Картер энэ улирал 26 гоол оруулж, 20 гоолын дамжуулалт өгөөд байна. Баг нь одоогоор лигийн өрнөд бүсийн 7-р байрт 56 оноотой улирлыг үргэлжлүүлж байна.


















