Хаалгач бэлтгэх анхан шатны сургалт боллоо
Хөлбөмбөгийн хамгийн гол байрлалуудын нэг болох хаалгачийн байрлалд шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах, тэднийг дасгалжуулах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой уг сургалтыг Азийн хөлбөмбөгийн холбооны шилдэг сургагч багш Жалал Башарзад энэ сарын 25-30-ны хооронд удирдан явуулжээ.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбоотой хамтран Азийн хөлбөмбөгийн холбооны хаалгачийн дасгалжуулагчийг бэлтгэх анхан шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Хөлбөмбөгийн хамгийн гол байрлалуудын нэг болох хаалгачийн байрлалд шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах, тэднийг дасгалжуулах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой уг сургалтыг Азийн хөлбөмбөгийн холбооны шилдэг сургагч багш Жалал Башарзад энэ сарын 25-30-ны хооронд удирдан явуулжээ.
Сонирхуулахад, 2020 оноос эхлэн дотоодын дээд лигийн багийн хаалгыг зөвхөн монгол хаалгачид манахаар болсон. Тиймээс дээрх сургалт хаалгач, дасгалжуулагчдын хувьд өндөр ач холбогдол бүхий сургалт болов.
Түүнчлэн сургалтын хаалтын үйл ажиллагаанд МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Хатем Соуси, хүүхэд залуучуудын хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик, Техник ба хөгжлийн хорооны гишүүн С.Эрдэнэ-Очир нар оролцлоо.


















