Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хаалгач Икер Касилласийн амжилтын статистик

Касиллас нийтдээ 52 удаа клийн-шийт хийж байсан бөгөөд Байерн Мюнхены эсрэг хамгийн олон удаа буюу 4 удаа клийн-шийт байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаалгач Икер Касилласийн амжилтын статистик
Хаалгач Икер Касилласийн амжилтын статистик. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн шөнө Порту клубын хаалгач Икер Касиллас Челсигийн эсрэг гараанд гарснаар Аваргуудын лигийн 152 дахь тоглолтондоо оролцож, тус тэмцээнд хамгийн олон удаа оролцсон тоглогч болсон юм. Тэрээр Аваргуудын лигт 152 тоглолт хийхдээ Реал Мадридын төлөө 13.448 минут Португийн төлөө 180 минут тоглоод байгаа юм. Тэрээр эдгээр тоглолтууддаа 89 хожиж, 30 удаа тэнцэж 33 удаа хожигдсон байна.

Кассилас нийтдээ 52 удаа цэвэр хаалт хийж байсан бөгөөд Байерн Мюнхены эсрэг хамгийн олон удаа буюу дөрвөн удаа хаасан байна. Реал Мадридын домогт хаалгач Икер Касиллас хуучин клубынхаа хамтаар хаалгачны замналын турш дараах цомуудыг авсан байна.


Хуваалцах