Хабиб Нурмагомедов, Тони Фергюсон нар одоо л тулалдах нь
31 настай Хабиб Нурмагомедов нь холимог тулаанд 28 тулалдахдаа ганц ч удаа ялагдаагүй бол 35 настай Тони Фергюсон 28 тулаанаасаа гуравт нь ялагдаж байжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Нью-Йорк хотод ирэх дөрөвдүгээр сарын 18-нд “UFC 249” тэмцээн болно. Үүнд ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедов, АНУ-ын тулаанч Тони Фергюсон нарын хооронд өрнөх юм.
31 настай Хабиб Нурмагомедов нь холимог тулаанд 28 тулалдахдаа ганц ч удаа ялагдаагүй бол 35 настай Тони Фергюсон 28 тулаанаасаа гуравт нь ялагдаж байжээ.
Тэдний тулаан өмнө нь дөрвөн удаа зарлагдаад байсан ч бүгд ямар нэгэн шалтгаанаар хойшлоод байсан юм.


















