Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Хадаж, бэлтгэсэн 1000 боодол өвсийг хулгайлжээ

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хадаж, бэлтгэсэн 1000 боодол өвсийг хулгайлжээ
Хадаж, бэлтгэсэн 1000 боодол өвсийг хулгайлжээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Өвс хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Б"-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий 1000 боодол хадлангийн өвсийг иргэн "С" хулгайлсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоолоо.

Уг хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.

Иргэд, малчин Та бүхэн хадлангийн өвс, малын тэжээл болон бусад эд хөрөнгөө эзэнгүй орхихгүй байх, харуул хамгаалалт, хяналтаа сайжруулж, сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Хуваалцах