Хадны зургаас сэдэвлэсэн бүжгэн жүжиг тоглоно
Арваас таван мянган жилийн өмнөх хадны зургаас сэдэвлэсэн, орчин үеийн бүжгэн жүжгийг ҮДБЭЧ-ын уран бүтээлчид өөрийн тайзнаа энэ сарын 25-нд тавих гэж байна.
Мэдээллийн алба

Арваас таван мянган жилийн өмнөх хадны зургаас сэдэвлэсэн, орчин үеийн бүжгэн жүжгийг ҮДБЭЧ-ын уран бүтээлчид өөрийн тайзнаа энэ сарын 25-нд тавих гэж байна. Харанхуйн эрхшээлээс галыг олж буй мэдрэмжийг орчин цагт авч ирж өнөөгийн бидний зүрх сэтгэлд буулгах “Хөмөргөн гурвалжин” нэртэй этно-модерн бүжгэн жүжгийг СУИС-ийн эрдэмтэн, зохиолч С.Дуламын судалгаанд тулгуурлан бүжиг дэглээч Д.Энхгэрэл найруулжээ.
Гол дүр Хорлогчин бөө Жүлхэгд Я.Дамчаабадгар, омгийн ахлагч Элгүжтэд А.Лхагватуяа, түшээ Даахаад Л.Саруул, зоригт анчин залуу Тундайд Ж.Хишигбаяр тоглоно.



















