Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо
Хагас шигшээд "Эрчим", "Тэнүүн-Огоо", "Сэлэнгэ" болон "Хасу мегастарс-1" баг шалгарч үлдэв. Харин эмэгтэй таван баг тойргоор өрсөлдөж байна.
Мэдээллийн алба

Монголын волейболын холбоо, “Хасу мегастар” клуб хамтран клубуудын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Анх удаа болж буй “Хасу Кап-2016” тэмцээнд эрэгтэй найман баг өрсөлдөж байгаагаас хагас шигшээд "Эрчим", "Тэнүүн-Огоо", "Сэлэнгэ" болон "Хасу мегастарс-1" баг шалгарч үлдэв. Харин эмэгтэй таван баг тойргоор өрсөлдөж байна. Нөгөөдөр "Эрчим" - "Хасу мегастарс-1", "Тэнүүн-Огоо" - "Сэлэнгэ" баг өрсөлдөнө. Хожсон нь аваргын, хожигдсон нь хүрлийн төлөө тоглох юм.


















