Хайку шүлэгчдийн уралдаан болно
Хайку шүлэгчдийн “Хязгаараас цааш” бүлгийн нэрэмжит “Намрын кукай” уралдаан ирэх сарын дундуур болно.
Б.
Б.Баярт
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Хайку шүлэгчдийн “Хязгаараас цааш” бүлгийн нэрэмжит “Намрын кукай” уралдаан ирэх сарын дундуур болно. Хайку сонирхогч хэн бүхэнд нээлттэй энэ уралдаан оролцогчдын бүтээлийг аравдугаар сарын 2 хүртэл цахим хаягаар хүлээн авах гэнэ. Шилдэг гурван хайкучид цахим сертификат, ном бэлэглэх аж. Нэмж дуулгахад кукай гэдэг нь өөрийн гэсэн дэг журам бүхий хайку шүлгийн уламжлалт уралдаан бөгөөд Монголд анх удаа болж байгаа нь энэ аж.
Хуваалцах


















