“Хайрламаар” дууны клип
“Миний буурал ээж” хэмээх алтан үеийн сайхан дууг дахин амилуулж, өөр өнгө аясаар сонсогч олныхоо сонорыг мялаасан залуу дуучин Г.Дэлгэрцогт “Хайрламаар” нэртэй ээлжит уран бүтээлээ гаргалаа.
Мэдээллийн алба

“Миний буурал ээж” хэмээх алтан үеийн сайхан дууг дахин амилуулж, өөр өнгө аясаар сонсогч олныхоо сонорыг мялаасан залуу дуучин Г.Дэлгэрцогт “Хайрламаар” нэртэй ээлжит уран бүтээлээ гаргалаа.
Түүний энэ удаагийн гаргасан бүтээл нь мөн л шинэ өнгө төрхтэй, цоглог бүтээл болж чаджээ. Энэхүү дууны аяыг МУСТА Б.Пүрэвсүрэн зохиож, үгийг Ш.Урьхан бичжээ.
Түүнчлэн “Аянга” студи хөгжмийн найруулга дээр ажилласан бол 2B entertainment клипийг нь хийж гүйцэтгэсэн байна. Дашрамд хэлэхэд залуу дуучин маань анхныхаа бие даасан цомгийг удахгүй гаргахаар ажиллаж байгаа юм.


















