Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хайртай" аян Хөвсгөл аймагт үргэлжиллээ

Монголын урлагт 26 жил тасралтгүй дуу хөгжмөөрөө түүчээлэн манлайлж байгаа “Хурд” хамтлагийн санаачилсан “Хайртай” соён гэгээрлийн аян Хөвсгөл аймагт үргэлжиллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хайртай" аян Хөвсгөл аймагт үргэлжиллээ
"Хайртай" аян Хөвсгөл аймагт үргэлжиллээ. Зураг: МҮОНРТ

Монголын урлагт 26 жил тасралтгүй дуу хөгжмөөрөө түүчээлэн манлайлж байгаа “Хурд” хамтлагийн санаачилсан “Хайртай” соён гэгээрлийн аян Хөвсгөл аймагт үргэлжиллээ. “Хурд” хамтлагийнхан хоёр өдөр Хөвсгөл аймагт ажиллаж, иргэд болон төрийн албан хаагчдад лекц сургалт зохион байгуулсан байна.

"Хайртай" аянаар дамжуулан хайрлах утга учир, монгол ёс заншил, өв уламжлалаа сэргээж, монгол үндэсний контент бий болгохыг зорьж буй юм.

Төслийн багийнхан орон нутагт ажиллах үеэрээ хууль хяналтын байгууллагыхныг хамруулан уулзалт зохион байгуулж, улс орон даяар өрнөж буй "Яараад яахав дээ" аянд нэгдэхийг уриалсан байна. Мөн тэд эцэг, эхчүүдийн төлөөллийг хамруулан "Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан" сургалт зохион байгуулжээ.

Сургалтаар эцэг, эхчүүд гэр бүлийн харилцаа, хандлага, сэтгэл ханамж, уламжлалт монгол ухаан, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, эрэгтэй, эмэгтэй хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, зөв төлөвшил зэрэг эeрэг арга ухааныг олгохыг зорьжээ. Мөн улс эх орны ирээдүйн төлөөлөл болсон 200 орчим өсвөр насны хөвгүүдтэй уулзаж ярилцсан байна.

Тэдний уулзалт эх оронч үзэл, эр хүнд байвал зохих олон шинж чанар, эх орноо хайрлах мөн чанарыг ухааруулсан сэдвийн хүрээнд өрнөжээ. Түүнчлэн "Эх орны хийморь" шоу тоглолт Мөрөн хотын Чингүнжавын талбайд болсон байна. Тоглолтыг ойролцоогоор 3000 гаруй хүн үзэж сонирхжээ.

Хуваалцах