Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хайрын дууны үдэш”-ийг мэдрүүлнэ

Тэдгээр хамтлаг дуучид дундаас сонсогчдын сонсох дуртай хамтлагийн нэг болж чадсан “3 Бүдүүн”, “Мотив”, “Sync” хамтлагийн залуус Гэгээн хайрын баярын өдөрт зориулан энэ сарын 14-ний үдэш буюу маргааш “Хайрын дууны үдэш”-ийг бүх дурлалт хосууддаа зориулан эгшиглүүлэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хайрын дууны үдэш”-ийг мэдрүүлнэ
“Хайрын дууны үдэш”-ийг мэдрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Он жилууд улиран одох тусам Монголын рок, попын урлагт шинэ залуу хамтлагууд хүч түрэн гарч ирж, тэр ч утгаараа залуусыг уран бүтээлүүдээрээ байлдан дагуулж байгаа билээ. Тэдгээр хамтлаг дуучид дундаас сонсогчдын сонсох дуртай хамтлагийн нэг болж чадсан “3 Бүдүүн”, “Мотив”, “Sync” хамтлагийн залуус Гэгээн хайрын баярын өдөрт зориулан энэ сарын 14-ний үдэш буюу маргааш “Хайрын дууны үдэш”-ийг бүх дурлалт хосууддаа зориулан эгшиглүүлэх гэж байна.

Тоглолтод тус хамтлагийн залуус өөрсдийн шинэ содон уран бүтээлүүдээ хүргэхээс гадна сонсогчдын сэтгэлд хэдийнээ хоногшсон хайрын дуунуудаа сонордуулах юм байна. Энэ үдэш бидэнтэй хамт Dj Aгваан, Болд байх бөгөөд хүрэлцэн ирсэн бүх дурлалт хосуудад зориулж өөрсдийн хит болсон set-ээс тавьж нэгэн үдшийг доргио өнгөрүүлэх ажээ.

Хуваалцах