Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хайрын виз” жүжгийн гол дүрд залуу жүжигчин Т.Сэргэлэн тоглоно

Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэ дүр төрх, шинэ тавилттай өөрийн тайзнаа дахин амилуулахаар болсон

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хайрын виз” жүжгийн гол дүрд залуу жүжигчин Т.Сэргэлэн тоглоно
“Хайрын виз” жүжгийн гол дүрд залуу жүжигчин Т.Сэргэлэн тоглоно. Зураг: МҮОНРТ

Улсын драмын эрдмийн театр соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэ дүр төрх, шинэ тавилттай өөрийн тайзнаа дахин амилуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус жүжгийг М.Батболд найруулсан бөгөөд гол дүр Жаргалд залуу жүжигчин Т.Сэргэлэн, Цэнгэлд О.Майдарравжаа, Сүндэрт П.Мягмарсүрэн, Ануд Ц.Цэлмүүн тоглохоос гадна гавьяат жүжигчин Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Түвшинхүү нар дүр бүтээнэ.

Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн “Хайрын виз” жүжигт хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлдэг.

Уянгын драмын “Хайрын виз” жүжиг энэ сарын 28-30-нд 19:00 цагт УДЭТ-д тоглогдоно.

Хуваалцах