“Хайрын виз” уянгын драмын жүжиг шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин тоглогдоно
Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, М.Түвшинхүү, гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар тоглох аж.
Мэдээллийн алба

УДЭТ-ын тайзнаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдорж агсны зохиол “Хайрын виз” уянгын драмын жүжиг 13 жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин тоглогдохоор болжээ.
Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, М.Түвшинхүү, гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар тоглох аж.
Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн энэхүү жүжиг нь хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлсэн юм.
Тоглолт энэ сарын 7-нд 19.00 цагт 8, 9-нд 18.00 цагт болно.


















