“Хайрын виз” үзэгчдэд хүрнэ
“Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэ дүр төрх, шинэ тавилттай өөрийн тайзнаа дахин амилуулахаар болжээ
Мэдээллийн алба

Улсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэ дүр төрх, шинэ тавилттай өөрийн тайзнаа дахин амилуулахаар болжээ. Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн энэхүү жүжигт хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлдэг.
“Хайрын виз” уянгын драмын жүжиг энэ сарын 28-30-нд 19:00 цагт УДЭТ-д тоглогдоно.


















