Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакерууд Ким Чен Уны тухай киног гаргахгүй байхыг шаардав

АНУ дахь “Sony pictures” компанийн цахим сүлжээнд халдсан хакерууд Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны тухай өгүүлдэг “Ярилцлага” нэртэй инээдмийн киног олон нийтэд үзүүлэхгүй байхыг шаарджээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакерууд Ким Чен Уны тухай киног гаргахгүй байхыг шаардав
Хакерууд Ким Чен Уны тухай киног гаргахгүй байхыг шаардав. Зураг: МҮОНРТ

АНУ дахь “Sony pictures” компанийн цахим сүлжээнд халдсан хакерууд Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны тухай өгүүлдэг “Ярилцлага” нэртэй инээдмийн киног олон нийтэд үзүүлэхгүй байхыг шаарджээ. Кинонд хоёр сурвалжлагч Ким Чен Унтай ярилцлага хийх зөвшөөрөл авч, тэдэнд АНУ-ын Тагнуулын төв газар удирдагчийг хөнөөх даалгавар өгснөөр киноны үйл явдал цааш өрнөдөг байна. Өөрсдийгөө “Энх тайвны сахиулагчид” хэмээн нэрлэсэн хакерууд “Sony”-ийн удирдлагуудад хүргүүлсэн шаардлагадаа “Өөрсдийгөө хамгаалъя гэвэл шаардлагыг биелүүл. Алан хядлагыг дэмжиж, тус бүс нутагт энх тайвныг үгүй хийж, дайнд хүргэх аюултай энэ киног үзүүлэхээ нэн даруй зогсооцгоо” гэжээ. Одоогоор компанийн зүгээс хакеруудад ямар нэгэн хариу хүргүүлээгүй байгаа юм.

Харин үүнд Хойд Солонгосын удирдагч тайлбар өгөхдөө “Би хакеруудтай ямар ч хамааралгүй. Гэхдээ энэ киног “Доромж шинжтэй” гэж үзэж байна” гэжээ.

Жүжигчин Сет Роген, Жеймс Франко нар гол дүрийг нь бүтээсэн тус кино энэ сарын 25-наас кино театруудад цацагдах юм.

Хуваалцах